⭐Мока пот буюу эспрессо кофе нэрэгчийг анх Италийн Пиэмонтэ мужийн Крусиналло хотын инженер Альфонсо Биалетти 1933 онд зохион бүтээсэн бөгөөд өдгөө олон сая хэрэглэгчтэй болж ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД 1 минут тутамд 3 ширхэг, жил бүр 5 сая ширхэг мока пот зарагдаж буй амжилтаар дэлхийд тэргүүлж байгаа алдартай брэнд юм.
⭐ Индукцан плеткатай хүн аль мока пот хэрэглэх вэ?
Индукцан плеткатай бол ган суурьтай мока пот сонгох ёстой. Bialetti Induction загвар нь 2,4,6 бүх хэмжээ ажилладаг бол жирийн ган загвараас 4,6,10 аяганы хэмжээнүүдээс сонгох боломжтой. Жич: Энгийн ган загварын 2 аяганых индукц ажилладаггүй болно.
⭐ Моко пот хэмжээ ямар байдаг вэ?
Мока пот нь эспрессо кофе чанагч ба 1 аяга нь ойролцоогоор 45мл хэмжээтэй байдаг. Хөнгөн цагаан мока пот нь 1,2,3,4,6,9,12 аяганы гэсэн хэмжээтэй байдаг бол ган материалтай нь 1,2,4,6,10 аяганы гэсэн хэмжээтэй байдаг.
⭐Моко пот гэж юу вэ? Яаж хэрэглэх вэ?
Мока пот нь эспрессо өтгөн кофе чанагч юм. 3 хэсгээс бүрдэх ба доод хэсэгт усаа (valve аюулгүйн боолт хүртэл нь) хийгээд шүүрээ тавьж нунтаг кофегоо хийж дүүргээд таглаад плетка, газ, ил гал дээр тавьж буцалгана. Ус буцалж, дээшээ кофегоо нэрж гаргадаг. Энэхүү эспрессо кофе нь кофе шопийн мэргэжлийн машинтай төстэй эспрессо байх бөгөөд дээр нь буцалсан усыг тохиромжит (150-250мл) хэмжээгээр хийж американо буюу америк хар кофе, хөөсрүүлсэн сүү, сүү хийж латте (сүүтэй кофе), каппучино хийдэг.